Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

И Хи Мүн монголчуудад ая дуугаа өргөв

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тиймээс 2010 оныг “Монгол дахь Солонгосын жил” болгон зарласан бөгөөд уг ажлын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, бизнес, соёлын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Үүний нэг хэсэг болсон “Солонгосын ардын урлагийн тоглолт” өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Тоглолтод Сөүлийн ардын урлагийн 13 дахь удаагийн наадмын ардын дууны гранпри шагналт, дуучин И Хи Мүн хүрэлцэн ирж, үзэгчдийн сонорыг мялаав. Мөн Кёнхи их сургуулийн профессор Юүнь Ми Рагийн удирдсан “Юүнь Ра” чуулгын бүжигчид ардын урлагийг орчин үеийн өнгө аястай хослуулан бүжлээ. Түүнчлэн Солонгосын уран бүтээлчид хөгжмийн тоглолт, уран егөөдөл, эрч хүчний нэгдэл кильнури, бонанури, санму зэрэг ардын наадгайг монголчуудад сонирхуулав.

Б.ЭГШИГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.