Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагаан баавгайн яс сийрэгжиж байна

Дулаарлаас болж энэ зууны сүүлч гэхэд устаж, үгүй болох магадлалтай амьтдын эхэнд цагаан баавгай бичигддэг. Цас, мөс хайлж, далайн түвшин нэмэгдсэнээс нутаг орных нь хэмжээ хумигдаж, идэш тэжээл хомсдох нь энэ амьтны мөхлийн шалтгаан болно судлаачид үздэг юм.

Тэгвэл Данийн Орхусын их сургуулийн эрдэмтэд цагаан баавгайн тоо толгой хорогдож буйн өөр нэг шалтгааныг олж тогтоожээ. Орчны бохирдол, хоол хүнсний хомсдолоос болж уг амьтны яс сийрэгжиж байгааг тэд илрүүлсэн байна. Энэ нь ялангуяа эр баавгайн хувьд тун муу мэдээ гэнэ. Учир нь нас гүйцсэн маахай буюу идэр насны эр баавгайн бэлэг эрхтэн ястай байдаг агаад яс нь сийрэгжиж, хэврэгшсэнээс эвцэлд орох нь цөөрсөн аж. Үүнд агаар мандал дахь химийн хүнд, хортой элементүүд хамгийн ихээр нөлөөлж байгааг дани эрдэмтэд онцолжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.