Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уламжлалт эмчилгээ нэрээр хоёр хүнийг мөнгөн усаар хордуулжээ

 

Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн, 25 настай, эрэгтэй Е-гийн биеэр энэ сарын 17-ноос улаан өнгөтэй юм туурч, толгой нь эргэн, халуурч, нүдний угаар хүчтэй өвдсөний улмаас сумынхаа эмнэлэгт ханджээ. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард мал нядалж байхдаа баруун гарынхаа дунд хурууг гэмтээж, эмнэлэгт 10 хоног эмчлүүлсэн байна. Хуруугаа дахин гэмтээсэн тул эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн ч өөрийн хүсэлтээр оточ гэгдэх Х.Аблайханд хандан гэрээр өдөрт хоёр удаа гурав хоног мөнгөн усны эмчилгээ хийлгэжээ. Гэсэн ч биеийн байдал нь улам дордон сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. 13 настай, эрэгтэй Н нь ахынхаа эмчилгээ хийлгэж байсан өрөөнд орж гарсан өдрөөс хойш бөөлжиж халууран, толгой нь өвдөж, бүх биеэр нь улаан тууралт гаран, хоолонд дургүй болж аюулхай, гэдсээр хүчтэй өвдөж сэхээний тасагт эмчлүүлэх болжээ. Эмчийн үзлэгээр дээрх хоёр хүн мөнгөн усны хордлого авсан нь тогтоогдож, эмийн эрчимтэй эмчилгээ хийх, Улаанбаатар хотын Хордлогын төвд эмчлүүлэх шийдвэр гарсан байна. 

Энэ сарын 21-нд аймгийн мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд оточ гэгдэх Х.Аблайханы гэрт очиж төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн байна. Х.Аблайхан нь 1985 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн, сувилах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, 1992 онд нөхөн сэргээх эмчилгээний сувилагч мэргэжил эзэмшсэн үнэмлэхтэй. Тэрбээр мөнгөн усны эмчилгээ хийх аргыг удмаасаа өвлөн авч 10 орчим жил эмчилгээ хийж байгаа. Нэг сард дунджаар таван хүнд ясны идээт үрэвслийн эсрэг эмчилгээг мөнгөн ус ашиглан хийдэг гэнэ. Иргэдийн хүсэлтээр эмчилгээ хийдэг гэх боловч эмчлүүлсэн хүмүүсийн бүртгэл, тэмдэглэл байхгүй байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.