Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Булган аймгийнхан аваргуудаа шалгарулав

Булган аймгийн Баяннуур суманд гүйлтийн тэшүүрийн ойрын зайн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж аваргуудаа тодрууллаа.

Уг тэмцээнийг Булган аймгийн Баяннуур сумын  ЗДТГ–ын хамт олон, Булган аймгийн нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газрын хамт олон, Цагдаагийн байгууллагын ажилтнууд Бүрэгхангай, Дашинчилэн,  Баяннуур сумын мөсний баяртай хамтатган зохион байгууллаа. Уг тэмцээн нь суманд зохиогдож байгаа улсын стандарт хангасан зам талбайтай тэмцээн болсон бөгөөд 100 метрийн рекордыг эвдсэн амжилт 2-оор нэмэгдэж бүртгэгдсэн нь эрэгтэйгээс   Г.Ууганбаатар, эмэгтэйд А.Зул нар байлаа. Нийлбэр дүнгээр Алдар спорт хорооны тамирчин Г.Ууганбаатар, Д.Дэлгэрмаа нар хошуучлан тэргүүллээ.

ОУХМ  Г.Мөнх–Амьдрал Алтан гадас одонгоор, Баяннуур сумын засаг дарга Ш.Алтаншагай  олимпын хорооны нэрэмжит “Алтан Очир” шагналыг тус тус хүртэж, аймгийн тэшүүрийн холбоо байгуулан үйл ажиллагаагаа эхлэх үүргийг тамга тэмдгийн хамтаар Ш.Алтаншагай дарга хүлээн авлаа.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.