Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хяналт шинжилгээ үнэлгээний дүн ирэх сарын 10-нд гарна

Дундговь аймгийн 15 сумын ЗДТГ- ын 2014 оны үйл ажиллагаанд хийж байгаа жилийн эцсийн хяналт шинжилгээ үнэлгээ үргэлжилж байна.

Хяналт шинжилгээнд хэрэглэгчийн үнэлгээг харгалздаг бөгөөд энэ судалгааг Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ” ТББ авч байгаа, мөн хяналт шинжилгээний ажлын хэсгийг урьдыхаас цөөрүүлж, аймгийн баруун зүүн бүсэд хоёр л хэсэг ажиллуулж байгааг энэ удаагийн хяналт шинжилгээ үнэлгээний онцлог болгож тус тасгийн дарга Э.Одончимэг дурьдлаа.

Төрийн бус байгууллага төрийн үйлчилгээний талаар иргэдийн үнэлгээг авахдаа тухайн сумын хөдөлмөрийн насны иргэдийн 5 хувийг хамруулж байгаа нь цаашид төрийн үйчилгээг хүргэхдээ юун дээр анхаарч ажиллах нь зүйтэй вэ гэдгээ тодорхойлоход төрийн албан хаагчдад туслах нэг алхам болохоор байгааг төрийн бус байгууллагынхан хэлж байна.
Сумдаас гадна аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэхь агентлагууд бүтэн жилийн ажлаа үнэлүүлж байгаа бөгөөд хяналт шинжилгээ үнэлгээний дүн ирэх сарын 10 гэхэд гарч, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлцэх чигтэй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.