Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Худалдааны төв, захуудад хулгайн хэрэг ихэсчээ

Он гарсаар Нийслэлийн хэмжээнд иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан гэмт хэргийн шинжтэй 3274 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнд прокурорын байгууллагаас хяналт тавьж ажиллажээ. Үүний 821 буюу 25 хувийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байна.

 Удахгүй “Цагаан сар” болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвийн хөдөлгөөн ихэсдэг ба дээрх байдлыг далимдуулан хулгайн гэмт хэрэг  нэмэгддэг.

Тиймээс иргэд зах болон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байж эд зүйлээ хулгайд алдахгүй байхыг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.