Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аюултай хог хаягдлын талаар мэдээлэл солилцлоо

Увс аймгийн эрүүл мэндийн байгууллагаас гарч буй аюултай хог хаягдлын талаар мэдээлэл солилцож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэг аймгийн ЭМГ дээр боллоо.

Хэлэлцүүлгээр “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент, өнөөгийн байдал”-ыг танилцуулж, уг үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэх санал тавьсан “Халдваргүй хот” төсөл санаачлагчийн мэдээллийг сонсож, аюултай хог хаягдлыг зөв оновчтой устгах талаар саналаа солилцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд “Халдваргүй хот” төслийг дэмжиж ажиллах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн аюултай хог хаягдлыг устгах асуудлыг Улаангом сумын ОНХСангаас санхүүжүүлэх, Нэгдсэн эмнэлгийн асуудлыг удирдлагын түвшинд дахин ярилцаж зөвшилцөхөөр болсон юм.
Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ, Улаангом сумын ЗДТГ, МХГ, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж, санал бодлоо илэрхийлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.