Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГОЛ, МӨРНҮҮДИЙН МӨС НИМГЭРЧЭЭ

 

Модон морин жилийн өвөл урьд урьдынхаасаа хэтэрхий дулаан, өнтэй байгаа. Ардын аман билгээр бол өдийд дөнөн үхрийн эвэр хуга хөлдтөл хүйтрэх учиртай. Гэтэл эсрэгээрээ, голын мөс хайлж эхэлсэн тул ард иргэдийг аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ, Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна. Энэ сарын 21-ний байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч цаг агаар харьцангуй дулаан байгаагийн улмаас заримынх нь мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 2-10 см-ээр нимгэрчээ. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бүгсий болон Хэнтийн нурууны баруун хажуугаас эх авдаг Хараа гол, мөн Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан нэн багасчээ. Түүнчлэн гол, мөрөн, нуурын мөсний зузаан нийт уртынхаа дагууд харилцан адилгүй байгаа бөгөөд 2014 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байгаа аж. Цаашид ч мөсний зузаан нимгэрэх төлөвтэй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөхөөс урьдчилан сэргийлэхийг албаны хүмүүс зөвлөж байна. Ялангуяа сар шинийн баяр дөхөж буй энэ өдрүүдэд аян замд гарахдаа цаг хожих, зам товчлох зэргээр гарцгүй газраар мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Л.АРГАМЖИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.