Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Стандартад нийцсэн эмчилгээ хөнгөвчлөх тасаг нээв

 ”Итгэл” хавдаргүй Монгол Үндэсний сангийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөнгөвчлөх эмчилгээний тасгийг стандартын дагуу тохижуулж энэ сарын 19-ны өдөр нээлтийг нь хийлээ.

Тус тасгийг нийт 21 сая 900 мянган төгрөгийн санхүүжилт бүхий 4 функционал ор, тэргэнцэр, зурагт, хөргөгч зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулж хавдрын жишиг тасгийг байгууллаа. Аймгийн хавдрын тасагт жилдээ 135 хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд 314 хүн хавдрын эмчийн хяналтанд байгаа ажээ. Дашрамд дурдахад сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл залуужиж байгаа нь тулгамдаж байгаа асуудал болж байна.

Уг нээлтийн арга хэмжээнд Итгэл хавдаргүй Монгол үндэсний сангийн тэргүүн Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаа аймгийн засаг даргын орлогч дарга Г.Ганхуяг, аймгийн ЗДТГазрын дарга М.Болд, Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Орхончимэг болон бусад эмч төлөөлөгч нар оролцлоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.