Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Цэрэн. Тарагны найрлаганд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашиглах нь ноцтой байдалд хүрээд байна

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ тэр дундаа тараг, сүү сүүн бүтээгдэхүүний орц найрлагад ашиглах явдал нь ноцтой байдалд хүрээд байгаа талаар “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ын тэргүүн Б.Цэрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Е 440, 331, 451, 1442 гэсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Энэ нь Монгол Улсын стандартаар сүү сүүн бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон байдаг.

Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа тарагны сав боглоо боодлыг харахад дээрх бүтээгдэхүүн орсон байгааг харж болно гэдгийг тэрбээр онцоллоо. Гэвч дээрх бүтээгдэхүүн ямар хэмжээтэй орсон талаар хэмжих боломж лабораториудад байдаггүй гэнэ.

HTML-

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.