Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Агаарын бохирдлын хэмжээ өссөн үзүүлэлттэй байна

Он гарсаар агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээ Мандалговь хотод бага зэрэг өссөн байна.

Агаарт агуулагдах азотын болон хүхрийн давхар ислийн агууламж хамгийн ихдээ нэг шоо метрт 0.024мг, хамгийн багадаа 0,002 мг байгаа нь хүлцэх агууламжаас давсан тохиолдол биш боловч урьдынхаас бага зэрэг ахиу хэмжээ болж байгааг Байгаль орчны шинжилгээний лаборторийн инженер Б. Уугантуяа мэдээллээ. Гэхдээ агаарын чанарын индексээр үнэлэхэд агаарын чанар сайн түвшинд байгаа гэлээ.

Агаар дахь бохирдуулагч  бодисын агууламж нь цаг агаартай тодорхой хэмжээгээр хамааралтай байдаг. Ялангуяа салхи тогтуун, дулаавтар өдөр ердийнхөөс арай их байх нь бий.

Бохирдуулагч бодисын агууламж 12-3 дугаар сард хамгийн их илэрдэг бөгөөд 2009 оноос хойш хүхэрлэг хий хамгийн их илэрсэн тохиолдол 2009 оны 1 дүгээр сарын 26-ны орой, азотын давхар исэл хамгийн их илэрсэн тохиолдол 2011 оны 12 дугаар сарын 12-ны өглөө байсан нь тухайн үед зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж байжээ. Үүнээс хойш агаар бохирдуулагч бодис зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан тохиолдол илрээгүй бөгөөд харин энэ оны эхний арав хоногт бага зэрэг өссөн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.