Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мандалговь хотод СӨХ хүрэлцээгүй байна гэв

Шинэ орон сууц сүүлийн гурван жилд олноор ашиглалтад орж, орон сууцанд амьдардаг айл өрхийн тоо нэмэгдэж байгаа энэ үед сууц өмчлөгчдийн холбоо Дундговь аймгийн Мандалговь хотод дутагдаж байгаа юм. 2014 онд л гэхэд 200 гаруй айлын орон сууц ашиглалтад ороод байгаа бөгөөд эдгээр нь бүгд эзэнтэй болчихвол орон сууцанд амьдардаг айл өрхийн тоо 1300 гаруйд хүрнэ.

Орон сууц нэмэгдэхийн хэрээр түүний урсгал засвар арчлалт, орцны өдөр тутмын цэвэрлэгээг хариуцан ажилладаг СӨХ нэн шаардлагатай болж байгаа. Гэхдээ  үүнийг хэрхэн байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлэх вэ гэдэг нь ярвигтай асуудал байдгийг хот тохижилтын албаныхан хэлж байна. Учир нь СӨХ байгуулахаар нэг бус удаа санаачлага гаргасан боловч иргэд төдийлөн идэвхитэй оролцоогүй, СӨХ ажиллахын давуу талыг үл хайрхардаг ажээ.

Ямар боловч энэ оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөндөө Сайнцагаан сум СӨХ байгуулахаар дахин төлөвлөсөн байна. Гэхдээ ямар арга замаар хэрхэн байгуулах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

 Мандалговь хотод “Эргэх наран” хэмээх ганц СӨХ ажилладаг бөгөөд энэ нь 2006 онд 6 орон сууцны 108 айл өрхийг  харъяалан байгуулагдсан. Айл өрхийн сар бүр төлдөг 3 мянган төгрөгийн хураамжаар үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг боловч айл өрхийн 40 гаруй хувь нь хураамжаа төлдөггүйгээс хэвийн үйл ажиллагаа алдагдаж, зөвхөн үйлчлэгчээ л цалинжуулах төдийд ажилладагийг  “Эргэх наран” СӨХ- ийн захирал О. Ганбат ярьсан юм.

Тиймээс цаашид шинээр СӨХ байгуулахдаа ач холбогдол, үйл ажиллагааг иргэдэд сайтар ойлгуулж, саналыг нь нэгтгэх чухал. Болж өгвөл хураамжийг тасалдуулахгүйн тулд төрийн үйлчилгээний зарим хураамжийг дагалдуулах ямар боломж байна гэх зэргээр засаг захиргаанаас зохион байгуулалт хийж дэмжвэл СӨХ хэвийн ажиллаад байх боломжтой ажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.