Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дүүргүүдэд сар шинийн үзэсгэлэн худалдаа болно

Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн зургаан дүүрэгт  маргаашнаас эхлэн цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм байна.

Энэ жил Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, Бөхийн өргөөний гадна талбайд, “Тэнгэр” бөөний худалдааны төвд, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбайд, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбайд, Урт цагааны зүүн талын гадна талбайд, Баянгол дүүрэгт “Лион” тауэрт, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК-д, “Номингийн тав трейд” ХХК-д, “Хоум плаза”-гийн дотор талбайд, “Улаанбаатар импекс” ХХК-д, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төвд, “Сувдан” төвийн дотор талбайд  тус тус зохион байгуулахаар болжээ.

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-наас эхлэн сар шинийн баяр хүртэл үргэлжлэх юм. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монголд үйлдвэрлэв”  Цагаан сар үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Мишээл экспо”, “Шөнийн зах”, “Драгон” төвд зохиохоор төлөвлөжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.