Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Тавалтайн хавцал”-д усан цахилгаан станц барина

Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM” компани Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Тавалтайн хавцал” хэмээх газар усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулж дуусчээ.

Баруун гурван аймгийн усны эрчим хүчний нөөц бололцоог тодорхойлох, цаашид ашиглах чиглэлээр энэхүү ТЭЗҮ-г боловсруулсан байна. Туркийн тал дэвшилтэт технологи ашиглан 88.7 МВт хүчин чадалтай УЦС байгуулах боломжтой хэмээн үзэв.

Үүнтэй холбоотой Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “ZTM” тус компаний төслийн зохицуулагч профессор Тургут Озтас болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзан, УЦС-ын ТЭЗҮ-тэй танилцлаа.

“ZTM” компани нь Баян-Өлгийн аймгийн Ховд гол дээр УЦС байгуулах ажлыг Монгол Улсын Концессын тухай хуулийн дагуу “барих ашиглах шилжүүлэх” нөхцөлтэй гүйцэтгэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр онцолжээ. Баруун бүсийн усны эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг компанийнхаа хөрөнгө оруулалтаар гүйцэтгэснийг танилцуулсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.