Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тулгамдсан асуудал дээр ажиллана гэв

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр ажил аваад удаагүй ч иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлтүүдэд анхаарлаа хандуулж ажиллана гэв.

Юуны өмнө, цахилгаан, дулааны үнэ нэмэгдүүлсэнд иргэд эмзэглэж байгаа, энэ талаар танай байгууллага юу хийж байна вэ? гэсэн сэтгүүлчдийн асуултад, ” Өнгөрсөн оны  долдугаар сард цахилгаан дулааны үнэ нэмэх асуудлыг тавьсан. Хуулийн дагуу дээрх газрууд манайд мэдэгдэх ёстой. Тэд хуулийн дагуу мэдэгдээд, давуу эрхийнхээ дагуу уг асуудлыг шийдэж байна. Гэхдээ иргэдийн санал, гомдлын дагуу бид дахин шалгаж, зохих хариуг өгөх болно. Би ажилдаа ирээд сандал ширээний асуудлыг биш, тулгамдсан асуудлыг л шийдэхэд анхааран ажиллаж байна” гэв. Шатахууны үнийн асуудлыг ч сэтгүүлчид асуулаа. Өнөөдрийн байдлаар шатахууны үнийн асуудлаар ямар нэг яриа гараагүй гэж хариулав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.