Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ш.АЛТАНТУЯАГ хөнөөсөн цагдааг Австралиас баривчлав

  Манай улсын иргэн Ш.Алтантуяаг есөн жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хоёр цагдаад Малайзын Холбооны дээд шүүхээс энэ сарын 13-нд цаазаар авах ял оноосон. Харин шүүхийн шийдвэр сонсгох үеэр тэдний нэг нь болох Сирул Азхур Умар шүүх танхимд байгаагүй юм. Түүнийг өмгөөлөгчтэйгөө бүтэн зургаан сар холбоо бариагүй, хилийн чанад руу зугтсан гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл Умарыг Австралийн нутгаас баривчилсан байна. Тус улсын ABC агентлагийн мэдээлснээр түүнийг Брисбан хот дахь цагаачлалын албанд хүргээд байгаа гэнэ.

Гэхдээ эх нутагтаа ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэн хүнийг албадан буцаахыг Австралийн хуулиар хориглодог тул түүнийг Малайз руу шилжүүлэх асуудал хэсэгтээ шийдэгдэхгүй бололтой. Хоёр улсын Хууль зүйн яамнаас тусгай ажлын хэсэг томилж, энэ талаар ирэх сарын эхээр хэлэлцэнэ гэсэн албан бус мэдээ байна.

Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.