Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд 198 дугаар цэцэрлэгийг шинээр барьж  ашиглалтад орууллаа. Тус хороонд нийт хамран сургах тойргийн 2-5 насны 135 хүүхэд байдаг аж. БСШУЯ-ны захиалгаар Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй уг цэцэрлэг ашиглалтад орсноор дахин 100 хүүхэд суралцах боломж бүрдэж байгаа юм.

Энэ газар дээр өмнө нь машины гараж байсан аж. Хүүхдийн цэцэрлэг барина гэхэд гараж эзэмшигч 16 иргэн маш дуртай хүлээн авч газраа чөлөөлж найман сарын  хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэсэн байна.  Дүүргийн хэмжээнд төрийн 32, хувийн 52 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Мөн сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт  88 хувьтай байгаа юм.

Дөрвөн  бүлэг бүхий 100 хүүхдийн хүчин чадалтай  эл цэцэрлэгт 23 ажлын байр бий болжээ

М.Болор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.