Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Азийн хөгжлийн банктай хамтарч ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны Зүүн өмнөд Ази хариуцсан газрын ерөнхий захирал Аюми Кониши болон Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шулхемер нарыг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга хэлэхдээ “Азийн хөгжлийн банкны хамт олонтой төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр хамтарч ажиллах болсондоо таатай байна. Энэ хямрал бидэнд төр нь хувийн хэвшлээ дэмжиж хамтарч ажиллах нь чухал гэдгийг ойлгуулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлтэйгээ хамтарч ажилласнаар хот цаашаа хөгжих, эдийн засаг тогтвортой болох зэрэг олон давуу талтай. Бид төр, хувийн хэвшлийн түншлэлийг уялдуулан корпораци байгуулахаар төлөвлөж байна.Тус корпораци байгуулахад техникийн туслалцаа та бүхнээс авах хүсэлтэй байна” гэлээ. Харин  Азийн хөгжлийн банкны Зүүн өмнөд Ази хариуцсан газрын ерөнхий захирал Аюми Кониши “Биднийг хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Бид нийслэлийн хөгжилтэй уялдсан хөрөнгө оруулалтад уян хатан нөхцөлтэйгээр хамтран ажиллах гэж байгаагаа дуулгахад таатай байна. Хөгжлийн зориулалтаар орж ирж байгаа хөрөнгийг зөв зориулалтаар зарцуулах тал дээр хамтарч ажиллана” гэлээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.