Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэрээсээ гаралгүй ажилтай болох боломж бүрдүүллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс энэ сарыг  “Ажилгүйдлийн эсрэг хамтдаа” аян болгон зарлажээ. Энэ хүрээнд  тус хэлтсийн мэргэжилтнүүд хөдөлмөр эрхлэх чадвартай, ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн гэрт нь очиж, нарийвчилсан судалгаа хийх аж. Ингэснээр компаниуд ажиллах хүчээ цаг хугацаа алдалгүй олох бол иргэд гэрээсээ гаралгүй ажилтай болох боломж бүрджээ.

Уг аян нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил олгогч болон ажилгүй иргэдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, ажилд зуучлах үйлчилгээ, ажлын байрны захиалга бүртгэл мэдээллийг идэвхижүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.