Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтийн сонсголын хуулийн Ажлын хэсгийг Х.Тэмүүжин ахална

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэв. Тус байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Н.Алтанхуяг нарыг нэмж оруулах саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Энхболд, О.Содбилэг нарыг нэмж оруулах талаар УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн саналыг Байнгын хорооны өмнөх хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулан УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж баталлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.