Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүн М.Зоригт орон нутагт ажиллаж байна

 

УИХ-ын гишүүн М.Зоригт энэ сарын 19-нд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд ажиллалаа.

Хүн амынхаа тоогоор аймагтаа хоёрдугаарт ордог, малынхаа тоо толгой, өсөлтийнхөө хурдаар улсад сүүлийн хоёр жил дараалан дөрөвт жагсч байгаа энэ сумынхан өнгөрсөн онд багагүй зүйл хийж амжуулжээ. Тухайлбал, иргэд болон хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар 24 айлын хоёр дахь орон сууцаа ашиглалтад хүлээж авах гэж байгаа ба гурав дахь орон сууцныхаа захиалгыг аваад эхэлжээ. Орон сууцны хорооллынхоо ард хаус хороолол байгуулахаар хашааг нь барьсан бөгөөд дулааны шугам тавих ажлыг ойрын хугацаанд иргэд болон гүйцэтгэгч байгууллагуудтай хэлэлцэж байж шийдвэрлэх аж. Түүнчлэн өрхийн үйлдвэрлэл, түүний дотор барилгын материалын нэг блокны үйлдвэрлэл нэлээд хөгжиж байгаа, мөн 2.2 км замын барилгын ажлыг эхлүүлжээ.

Уулзалтын үеэр иргэд суманд архи зардаг дэлгүүр, баар, кафе зөндөө бий. Гэтэл эмийн сан ганцхан ногдож байгаа нь хангалтгүй байна. Социализмын үед эмнэлэг эмийн мэргэжилтэнтэй байсан. Одоо эмийн сан хувь хүний мэдэлд очсон. Мэргэжлийн эм зүйч эмийн сангийн худалдаа эрхлэх ёстой гэдэг ч амьдрал дээр хэрэгжихгүй байна гэх зэргээр санал хүсэлтээ тавьсан байна. УИХ-ын гишүүн М.Зоригт уулзалтын үеэр иргэдэд хандаж, “Хуралдана гэж хэн нэгэн дарга бэлдсэн үгээ уншаад, нижигнэтэл алга ташуулаад гараад явчихдаг цаг өнгөрсөн. Орчин үед хурлаар иргэдийнхээ үгийг сонсч, өөрсдөд нь хамаатай шийдвэрт саналыг нь тусгаж, шийдвэр гаргадаг болсон. Иймд та бүхэн ямар ч хуралд идэвхтэй оролцож, мэдээлэл авч, саналаа тусгуулж байх хэрэгтэй. Би өмнө нь гурван удаа бүх сум, багаар тойрч ажиллахдаа та бүхэнд Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжлийн сангийн тухай мэдээллийг дэлгэрэнгүй өгдөг байсан. Гэтэл өнөөдөр энэ тухай дахиж ярихаар анх удаа сонсч байгаа юм шиг гайхсан байдалтай хүлээж авч байна. Ийм хариуцлагагүй, хэнэггүй байж болохгүй” хэмээн сануулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.