Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуульчийн гэрчилгээгээ гардаж авлаа

Монголын Хуульчдын Холбооноос хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт хуульчдад хуульчийн гэрчилгээ олгох ажлыг энэ сарын 19-ны өдрөөс нэгдсэн журмаар зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Прокурорын газрын нийт прокурорууд болон прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий ажилтнуудад Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх, Тамгын газрын дарга Б.Энх-Амгалан нар “ Хуульчийн гэрчилгээ“-г гардуулан өглөө .
Монголын Хуульчдын Холбоонд албан ёсны бүртгэлтэй 4771 хуульч байдаг бөгөөд эдгээрээс үүргийн гүйцэтгэлээ хангасан байдлыг нь харгалзан “Хуульчийн гэрчилгээ“ – г олгож байгаа ажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.