Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Завханд хамтын ажиллагааг сайжруулах дасгал сургуулилт боллоо

Завхан аймагт “Говийн чоно” нэртэй газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах ажиллагааны үед олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үед салбар хоорондын харилцан хамтын ажиллагааг сайжруулах дасгал сургуулилт боллоо.

Газар хөдлөлтийн үеийн дасгал сургуулалтанд аймгийн Цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Завхан сургуулийн багш, ажилчид, иргэд нийт 150 орчим хүн оролцлоо.  Мөн сургалтанд цагдаагийн газраас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлэг, шалган нэвтрүүлэх бүлэг, эргүүлийн бүлэг, тандан судлах баримтжуулах, хэв журам сахиулах бүлэг, дайчлан баривчлах, харгалзан хүргэх бүлэг, мөрдөн шалгах бүлэг, холбоо хэвлэл мэдээллийн бүлэг, хяналт шалгалтын бүлэг үүрэг гүйцэтгэж, нийт 40 алба хаагч оролцсон байна. Сонирхуулахад Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран 2015 оны 3 дугаар сард “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд цэрэг-иргэний байгууллагын харилцан ажиллагаа” сэдвээр “Говийн чоно дасгал сургуулийг дөрөв дэхь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.