Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.ЭНХСАЙХАН: “Тавантолгой” төсөл өрсөлдөж байж л босно

  Тавантолгойн нүүрсний ордын хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээ тойрсон асуудлаар Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайханаас тодрууллаа.

-Тавантолгойн ордод хөрөнгө оруулах Монгол, Хятад, Японы хамтарсан түншлэлтэй өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа уулзлаа. Хэлэлцээнд ямар ахиц дэвшил гарч байна вэ?

-Тавантолгой ордыг тойрсон мэдээлэл, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, түүнд оруулсан Монголын Засгийн газрын хөрөнгө оруулалт зэрэг асуудлаар нэгдмэл ойлголтод хүрэх ажил хийгдэж байна. Үр дүнтэй байгаа гэж хэлж болно. Хөрөнгө оруулагчдад хүсэлт тавьсны дагуу Хөрөнгө оруулалтын болон Төмөр замын концессийн гэрээний төслийг англи, монгол хэлээр хүлээн авсан. Манай холбогдох байгууллагууд судлаад, саналаа боловсруулж байна. Ингэхдээ бидний баримт бичиг банк, санх үүгийн байгууллагын шаардлагыг хангасан байхыг үндэс болгож байгаа юм.

-Шалгарсан түншлэлийн зүгээс тавьсан санал Монгол Улсын Засгийн газрын сонирхолтой хэр нийцэж байгаа вэ. Үүнийг тодорхой хэлэх боломжтой юу?

-Монгол, Хятад, Японы консорциум уралдаант шалгаруулалтын бүхий л болзлыг хангаж байгаа. Гэхдээ болзол болгон тавьсан нөхцөлөөс гадна олон асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй байгаа юм. Төлөвлөсөн баримт бичг үүд банкны шаардлага хангаж чадах эсэхийг одоо сайтар нягтлах ёстой. Том хөрөнгө оруулалтын тухай ярьж байгаа тул татварын орчныг хэрхэн тогтворжуулах, гэрээг хүчингүй болох нөхцөл, үүсэх үр дагаврын талаар нэгдмэл ойлголт бий болгох шаардлагатай санагдаж байгаа.

-Тавантолгойн хэлэлцээг яаравчлах үндэслэл цөөнгүй бий. Хөрөнгө оруулалтын болон бусад гэрээг хэдийд байгуулж, баталгаажуулах төлөв байна вэ?

-Яарах хоёр том шалтгаан байна. Нэгдүгээрт, гадаад шалтгаан. Тавантолгойтой эн зэрэгцэх Оросын болон Мозамбикийн төслүүд боловсруулалт, хөрөнгө босгосон байдал, бүтээн байгуулалтаараа манайхаас өмнө яваа. “Тавантолгой” төсөл өрсөлдөж байж л босно. Тэгж бодохоор хурдан л хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, дотоод шалтгаан. Монголын эдийн засаг эрсдэлтэй байна. Хөрөнгө татах, хүмүүсээ ажилтай байлгах, татвар авах төсөлтэй байх асуудал тулгамдаад байгаа. Ингэж бодохоор яарахаас аргаг үй. Гэхдээ шаардлагатай ажлуудыг хийж байж л төсөл амжилтад хүрнэ. Өөрөөр хэлбэл, төсөл шаардлагатай цаг хугацаагаа биднээс нэхэж л таараа.

Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.