Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хахууль авсан байцаагчийг нэг жил зургаан сар хорихоор болов

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ж.Пунцагт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнийг албан тушаалаа ашиглан 2014 оны аравдугаар сарын 2-нд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай CRCG компанийн дэд захирал Жан Юү Шингээс таван сая төгрөгийн хахууль авсан хэмээн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тэрбээр визийн хугацаа нь хэтэрсэн БНХАУ-ын 14 иргэнийг хар тамга дарж албадан гаргахын оронд зүгээр явуулсан гэнэ. Үүнийхээ шанд нь тус компанийн орчуулагч Цацаа гэх эмэгтэйгээр зуучлуулан таван сая төгрөг авсан нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлц үүлгийн шатанд тогтоогдсон гэж шүүх үзсэн юм.

Шүүгдэгч Цацаа гэх эмэгтэй нь мөн л Жан овогтой нэгэн бөгөөд манай улсад цагаачилсан хүн юм байна. Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан бусдаас бага бус хэмжээний хахууль авсан гэсэн үндэслэлээр шүүхээс Ж.Пунцагт жирийн дэглэмтэй хорих ангид нэг жил зургаан сар хорих ял шийтгэв. Харин авлига өгсөн CRCG компанийн дэд захирал Жан Юү Шингийг 9.3 сая, орчуулагч Цацааг 960 мянган төгрөгөөр торгохоор боллоо.

Г.ОРЧЛОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.