Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаанбаатарт үүлшинэ 11-13 градус хүйтэн байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч хүйтэн байна. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Зүүн зүгийн нутгаар үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгороор 17-22 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 градус, Говийн бүс нутгийн баруун болон цас багатай нутгуудаар 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.