Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамтарсан зөвөлгөөн хийжээ

Ховд аймгийн прокурорын  газар “Прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хамтарсан зөвлөгөөн”-ийг энэ сарын 8-ны өдөр Аймгийн цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнөөр Прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар 2014 оны хийсэн ажлаа дүгнэж, гарсан зөрчил дутагдлыг арилгах, хамтран ажиллахад тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар болон 2015 онд дэвшүүлэх зорилт, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар хэлэлцжээ.

Уг зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын орлогч прокурор хууль цаазын ахлах зөвлөх Т.Ууганбаатар, Аймгийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганболд нар оролцож нийт прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.