Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг дэмжжээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ээлжит хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэн дэмжжээ. Тухайлбал, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжсэн ч боловсронгуй болгох шаардлага байна гэж үзжээ. Тус хуулийг боловсруулан бүлгийн санал дүгнэлт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийн гишүүн Ч.Улаан ахална. Үүнээс гадна Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Хэлэлцээртэй холбоотой мэдээллийг Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбат өгчээ.

Монгол Улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг аль нэг улстай байгуулсан удаагүй, анхных нь Япон улстай байгуулах хэлэлцээр болох юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.