Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зөрчилтэй барилга байгууламжуудыг танилцуулахыг үүрэг болголоо

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ.

Хотын дарга дулааны үнэ нэмсэн асуудлыг Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн дарга Р.Хайдаваас тодруулахад тэрбээр “Дулааны  үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос нэмсэн. Хуулиараа бол 14 хоногийн өмнө мэдээллэх ёстой” гэж хэллээ. Хотын дарга “Дулааны  үнэ нэмсэн хэрнээ иргэдээс нууж байгаа ийм асуудал байж болохгүй” хэмээж Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг иргэдэд мэдээлэхийг Тамгын газарт үүрэгдэв.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт дүүргийн дарга нартай хамтран ачаа тээврийн логистик зураглалыг яаралтай гаргахыг үүрэг болголоо.  Мөн дүүргийн Засаг дарга нарт нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлгүй газар болон хууль зөрчсөн барилга байгууламжид мониторинг хийж, дараагийн шуурхай зөвлөлгөөнд танилцуулах,  цаашдаа хороодын хүн амтай харьцуулж норматив тогтоож ажиллахыг даалгав.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.