Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дундговийн цэцэрлэгүүдийг ханиаднаас болоод түр хаалаа

Дундговь аймгийн төвийн иргэдийн дунд ханиад томуу газар авсантай холбогдуулан, тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 25 хүртэл түр зогсоожээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусаж, хичээл эхлэхээр цэцэрлэгүүдийг ажиллуулах юм байна. Энэ хугацаанд урлаг, спортын тэмцээн уралдаан, хурал цуглаан гэх мэт олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг Засаг даргын захирамжаар хоригложээ.

2015 оны арваннэгдүгээр сараас хойш тус аймагт томуу, томуу төст өвчин дэгдэн, амбулаториор эмчид үзүүлсэн нийт иргэдийн 21 хувь, түргэн тусламжийн дуудлагын 38 хувийг ханиад томуу эзэлж байгаа аж. Үүнийг өнгөрсөн оны мөн  үеийнхтэй харьцуулахад хоёр дахин их байгаа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.