Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын залуучуудын байгууллагын шилдгүүд тодров

Монголын залуучуудын холбооны 24 жилийн ой өчигдөр тохиолоо. 1991 оны нэгдүгээр сарын 18-нд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийг татан буулгаж,  МЗХ байгуулагдсан юм. Тус байгууллагыг 1991-1997 онд одоогийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, 1997-2003 онд өнөөгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, 2003-2012 онд Ц.Зоригтбаатар, 2012 оноос Л.Мөнхбат удирдаж байна. МЗХ энэ оны тавдугаар сард Монголд анх удаа Азийн залуучуудын чуулган зохион байгуулахаас гадна Залуучуудын тухай, Сайн дурын ажилтны тухай хуулийн төсөл боловсруулан, УИХ-д өргөн барихаар зэхэж буй аж.

Эл байгууллагын Ерөнхий зөвлөл өчигдөр хуралдаж, энэ онд хийх ажлаа төлөвлөн, холбооны дүрмийн төслийг хэлэлцэв. Үүнээс гадна хамгийн сайн ажилласан шилдэг салбаруудаа тодруулахад шилдэг аймгаар Орхон аймгийн Залуучуудын холбоо шалгарав. Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны шилдгээр Хэнтий аймгийн залуучуудын холбоо тодорсон бол салбаруудыг “Авто замчин” залуучуудын холбоо тэргүүллээ. Хуралд 21 аймаг, есөн дүүрэг, салбар хороо, холбоодын тэргүүнүүд оролцсон байна. Тэднийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзан, залууст тулгамдаж байгаа асуудал болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг нь сонирхон, санал солилцжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.