Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сургууль, цэцэрлэгийн анхны цогцолбор ашиглалтад орлоо

  Нийслэлийн хөрөнгөөр энэ хичээлийн жилд бага сургууль, цэцэрлэгийн 17 цогцолбор барихаар төлөвлөсөн. Тэгвэл анхны цогцолборын нээлт өнгөрсөн бямба гаригт боллоо. 120 хүүхдийн ортой цэцэрлэг, 180 хүүхдийн багтаамжтай бага сургуулийн эл цогцолборыг Сүхбаатар дүүргийн XI хороонд дахин төлөвлөлт хэрэгжүүлж буй “Бэрэн групп” ХХК барьжээ. Тус компани нь 2013 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран Сүхбаатар дүүргийн XI хороо, VII хорооллын нутаг дэвсгэрт орон сууцны 37 барилга, 600 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, авто замын ажил хийхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсан аж.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дөрвөн удаагийн тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжих 24 байршлыг баталсан. Үүнд, нийслэлийн найман дүүрэг, 37 хорооны 1547.8 га газар хамрагдаж байгаа. Одоогийн байдлаар 75 хэсэгчилсэн талбайд үндэсний 34 аж ахуйн нэгж шалгаран ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах, газар чөлөөлөх, иргэдийг түр суурьшуулах, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Э.ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.