Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Тэргүүн Оюу” цомын эзэн тодров

“Тэргүүн оюу” нийгэмлэг нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын ашиг сонирхлыг хүндэтгэн, байгууллагын засаглалын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан Хуулийн этгээдэд ажиллаж байгаа хүн бүр нийгмийн даатгалд заавал хамрах” зорилтыг амжилттай хэрэгжүүлж буй байгууллагыг шалгаруулж байгаа юм. 2014 оны Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, итгэл хүлээсэн хамт олон” өргөмжлөл, манай байгууллагын тэргүүн дээд шагнал “Тэргүүн Оюу” цом, тус байгууллагын ерөнхий нягтланг Онц санхүүч” хүндэт одонгоор шагнах ёслолын арга хэмжээг өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын “Их Тэнгэр” цогцолборт боллоо.

  “Тэргүүн оюу” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Оюун-Эрдэнэ “Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд зориулж  24 сая төгрөг зарцууллаа. Нэг байгууллагаас 485.000 төгрөг гарч байгаа ч хүндэтгэл нь үүнээс өндөр, нийгмийн ач холбогдол нь их юм” гэв. Ёслолын үеэр  “Грийн маск” хамтлаг ,”Улаан сарнай” бүжгийн хамтлаг болон  МУГЖ дуучин Б.Дашдондог, МУГЖ Л.Чаминчулуун, дуучин ВХ, АСА циркийн жүжигчид,  ДБЭТ-ийн дуучин Х. Амаржаргал, “Элкондор” хамтлаг, МУГЖ Жаргалсайхан нар зочдод ая дуугаа өргөв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.