Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-ын эдийн засаг санасан зоргоор сэргэж чадахгүй байна

АНУ-ын эдийн засаг хямралын дараа хүссэн хэмжээнд хүрч сэргэж чадахгүй байна. Ерөнхийлөгч Барак Обама сэтгүүлчидтэй ярилцахдаа үүнийг хүлээн зөвшөөрчээ. “Бид тун саяхан танхимынхаа гишүүдтэй зөвлөлдлөө. Энэ үеэр эдийн засаг маань хямралаас хэрхэн гарч буй талаар голлон ярилцлаа. Манай улсын эдийн засаг таван сар дараалан өсчээ. Энэ оны эхнээс хувийн секторт 500.000 гаруй ажлын орон тоо бий болсон байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт хүссэн хэмжээнд хүрэхгүй байна.
Сая сая америк хүн ажил эрсэн хэвээр байна” гэж тэр хэлжээ. Америкийн засаг захиргааны тэргүүний өгүүлснээс үзвэл зөвлөл гөөний үеэр гол нь ажлын шинэ байр бий болгохыг урамшуулах талаар ярилцаж, ажлын орон тоо гаргасан жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж байх тухай ярилцжээ.

Б. БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.