Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орхон аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимыг М.Ганбат удирдана

Орхон аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бүх гишүүний ээлжит хурал хийж тэргүүлэгч, даргаа сонголоо.

Мөн сүүлийн дөрвөн жил тус танхимын даргаар ажилласан М.Сарандаваа ажлаа тайлагнасан юм. Тэрээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 19 дүгээр хуралдааны үеэр тус танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон юм. Иймд Орхон аймаг дахь ХАҮТ-ийн дараагийн даргыг сонгох хурал болж Маркетингийн менежер М.Ганбат олонхын саналаар дэмжлээ. Түүний эл албан тушаалыг  МҮХАТ-ын дарга баталгаажуулна.
Орхон аймгийн ХАҮТ нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд долоон төрлийн судалгаа хийжээ. 2010 онд Зах зээлийн багтаамж, 2012 онд Аз жаргалын индекс, 2011 онд Өрсөлдөх чадвар болон Орхон аймгийн эдийн засгийн судалгаа хийжээ. Үүнээс  “Аз жаргалын индекс” судалгааг Монголд анх удаа хийсэн юм. Дэлхийн 150 орон “Аз жаргалын эдийн засаг” гэдэг үзүүлэлтээ гаргаж аль улсын иргэн аз жаргалтай вэ гэдгээ эрэмблэгддэг болчихсон энэ үед Орхон аймаг анх удаа дээрх судалгаа хийсэн юм. Энэ индексийг АНУ-ын Брукингийн их сургууль, тус улсын Нийгмийн шинжлэх ухааны сүлжээний веб сайтад тавигджээ. Мөн дэлхийн нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байна. Мөн 2014 онд уг танхим “Эдийн засгийн форум” зохион байгуулсан.  
Орхон аймгийн ХАҮТ нь 132 гишүүнтэй. Үүний 45 хувь нь үйлдвэрлэл, 37 хувь нь үйлчилгээ, 14 хувь нь худалдаа, 3 хувь нь бусад, нэг хувь нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байна. 2015 онд “Санхүүгийн шинэчлэлийг дэмжих жил” болгосноо зарлаж 69 ажил төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.