Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛ ЗОХИОЛЧИЙН НОМ ХЯТАД ХЭЛ ДЭЭР

  Хүмүүстэй хамгийн ойр амьдардаг атлаа хон хэрээ гэгч шувуу ямар гэм хийсний төлөө хараал зүхлийн үзүүрт нисч явдаг юм бол? Харин монголын их говийн нэгэн эмгэн хараалийн биш ерөөлийн үгээр хэрээтэй хэл амаа ололцож жаран жилийн турш нөхөрлөжээ. Шархтай биеийг нь эдгээсэн эмгэний ачийг хэрээ марталгүй явж насан туршид нь түүнд туслажээ. Тэрхүү сонин үзэгдлийн тухай хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог “Хар шувууны цагаан түүх” ном бичиж, түүгээрээ жигүүртний нууцлаг далд ертөнц рүү уншигчдыг хөтөлсөн байна.

Түүний баримтат зохиолыг Өвөрмонголын Ардын хэвлэлийн хороо монгол бичигт хөрвүүлэн хэвлэж уншигчдын зүгээс талархлын үг олонтоо сонсчээ. Тэгвэл саяхан хятад хэл дээр орчуулагдан хэвлэгдэж, Их хуурайн (Хятадын нийт нутгийн) уншигчдын хүртээл болж хамгийн эрэлт ихтэй номын тоонд ороод байгаа юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.