Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

”Хобби” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2012 оноос Монгол цэргийн музейн ажилчид үзэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх, зэвсэгт хүчний цуглуулагч нарыг дэмжих, цэргийн албан хаагч нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус үзэсгэлэнг зохион байгуулжээ. Энэ жилийн “Хобби” үзэсгэлэнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ орон орноос авчирсан 30 гаруй хонхны цуглуулгаар оролцсон нь үзэгчдийн анхаарлыг татаж байв.

Тэрбээр “Монголчууд хүүхдээ хөлд ороход гуталнаас нь хонх зүүж аюулд өртөхөөс сэргийлдэг. Хонх муу энергийг хөөдөг учраас цуглуулж эхэлсэн” гэв. “Хобби” үзэсгэлэнд 15 цуглуулагчийн 1000 гаруй цуглуулга байгаа аж. Үүнд, бэлтгэл хурандаа Т.Жигжидсүрэнгийн Лениний 500 гаруй тэмдэг, орчуулагч, дэслэгч М.Төгөлдөрийн орон орны цэргийн ялгах тэмдэг, далбаа зэрэг цуглуулга багтсан байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.