Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийнхэн маргааш жагсана

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилчид цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх зорилгоор жагсаал цуглаан хийхээр болжээ.

Автобус 1, автобус 3, “ Цахилгаан тээвэр ” НӨҮГ-уудыг нэгтгэж “ Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ” ОНӨААТҮГ-ыг наймдугаар сарын 13-ны НИТХ-йн тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулсан. Тус байгууллага одоогоор 1660 ажилтантай.

Тэд хамтын гэрээний төслийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлагуудад хүргүүлсэн байна.

Тэдний хамтын гэрээнд зааснаар тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг Нийслэлийн төсвөөс бүр мөсөн хассан,  авто тээврийн хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн жолооч, кондуктор, ИТА-чдын үндсэн цалинг нэмэгдүүлж байх шийдвэртэй ч уг хэлэлцээр хүчин төгөлдөр биелэхгүй байгаа учраас ийнхүү жагсахаар болжээ.

Тэдгээр ажилчид 2014 онд нэг зорчигчийн билетийн үнэ 500 төгрөг болсон ч нөхөн олговорыг 400 төгрөгөөр бодож олгосонд бухимдалтай байна.

Нийслэлийн 2015 оны төсөвт нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог иргэдийн нөхөн олговорт 53 тэрбум төгрөг төлөвлөж байгаа нь одоо алдагдалтай ажиллаж байгаа байгууллагуудын эдийн засгийг доройтуулах, цаашлаад ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, нийгмийн баталгааг алдагдуулахад хүргэж байгаа ажээ.

Учир нь 2013 онд ахмад настан 68078, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 21889 байхад төсөвт 53,1 тэрбум төгрөг төсөвлөж байсан байна.

Гэтэл 2015 оны байдлаар дээрх тоо ахмад настан 83075, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 33934 болж 20 гаруй хувиар нэмэгдээд байгаа аж.

Үүний зөрүү болох нөхөн олговорт 74 тэр бум шаадлагатайг хэллээ. Нийтийн тээврийн нөхөн олговорт шаардагдах 74 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөхийг хүсэж өнөөдөр шаардлага хүргүүллээ.

Тэд мөн нийт цалингийн сангийн 70-аас доошгүй хувийг үндсэн цалин болгох, шөнийн цагийн нэмэгдэл, хэвийн бус нөхцлийн нэмэгдэл, удаан жил ажилласны нэмэгдэл, орон тооны цомхотголд ороход олгодог тэтгэмж, өндөр насны тэтгэвэрт олгодог тэтгэмжийг олгох боломжгүй болсныг эсэргүүцэж байгаа юм.

Дээрх асуудлаар маргааш Чингисийн талбайд цуглаан зохион байгуулж, Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл, Иргэдийн хурлын дарга Д.Баттулга нарт шаардлага хүргүүлэх ажээ.

М.Болорцэцэг

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.