Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуенийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Туен Нгуен, УИХ-ын гишүүнийг цаг гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл батлагдвал хууль хэрэгжих цахим орчныг бүрдүүлэхэд Олон улсын санхүүгийн корпорациас техникийн туслалцаа үзүүлэхээр Хууль зүйн яамтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Өдгөө 30 гаруй оронд энэ төрлийн хууль хэрэгждэг бөгөөд үр дүнд нь улс орны эдийн эдийн засагт ихээхэн эерэг өөрчлөлт гардаг болохыг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийн боловсруулалт дээр анхаарал тавин ажиллаж байгаагаа дуулгасан юм. Мөн энэ ажлын хүрээнд Олон улсын санхүүгийн корпорацитай цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, саналаа солилцов.

Манай улсад хөдлөх эд хөрөнгө, бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, шаардлага буюу авлага, оюуны өмч барьцаалах замаар тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг дэмжих, энэ төрлийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болоод байна гэж үзсэний үндсэн дээр Засгийн газраас 2014 оны 6 дугаар сард Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.