Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.Бурмаа сайдад мэдэгдэл хүргүүллээ

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад мэдэгдэл хүргүүлэхээр болсон тухайгаа хэвлэлийнхэнд дуулгалаа.

Тэд энэ сарын 7-нд 20 мянган тонн улаанбуудай импортлох импортын зөвшөөрөл олгосныг тэдний өнгөрсөн онд хураан авсан улаанбуудайн борлуулалтыг хаасан хэмээн үзэж байна.

Энэхүү шийдвэр нь тариаланчдийн өнгөрөгч онд хураан авсан улаанбуудайн борлуулалтыг хаагаад зогсохгүй энэ онд тариалалт хийх боломжгүй байна. Иймд энэ оны нэгдүгээр сарын 7-ний өдөр баталсан энэхүү тушаалыг энэ сарын 20-ны дотор хүчингүй болгох Ерөнхийлөгчийн үгийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Дотоодынхоо хэрэгцээг зуун хувь хангах, чанар сайтай улаан буудай байсаар байтал гаднаас 15 сая долларын импорт хийх нь үндэсний үйлдвэрээ сөнөөсөнтэй ялгаагүй бодлого гэдгийг энэ үеэр онцоллоо.

HTML-

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.