Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Цэрэнсодном “Алтан медаль” хүртсэн хоёр дахь монгол эрдэмтэн болно

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодномыг Олон улсын Алтай судлалын байнгын бага хурлаас “Алтан медаль”-иар шагнажээ. Шагналыг өнөөдөр 14.00 цагт гардуулж  өгөх юм байна. Энэхүү дэлхийн хэмжээний нэр хүндтэй шагналыг өмнө нь 1963 онд Бямбын Ринченд олгож байсан бөгөөд энэ удаа академич Д.Цэрэнсодном шагнагдаж байгаа нь хоёр дахь монгол эрдэмтэн болж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.