Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ССАЖЯ-ны байрыг дуудлагаар зарж, хүүхдийн эмнэлэг барих гэнэ ээ

Өвөл ханиад томуу, зундаа гэдэсний халдварт өвчин дэгдэх үеэр манай эмнэлгүүд ачааллаа дийлдэггүй, хүүхдүүд нь хонгил, шалаар зулдаг. Энэ байдал сүүлийн арав гаруй жил үргэлжилсэн. Өнөө жил ч хэл ам дагуулсан хэвээр. Нийслэлд 1800 ор байвал одоогийн ачааллыг торгоож дөнгөнө. Одоо 1200 ор байгаа ч энэ жилээс байдал арай дээрдэнэ гэж олон хүн харж суугаа. Учир нь тус бүр 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар төсөвт тусгасан.Мөн Эрүүл мэнд, спортын сайдын санаачилгаар салбарын мэргэжилтнүүд эмнэлэг бүр дээр зохицуулалт хийж, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орны тоог 375-аар нэмэгдүүлсэн байна. Ингэхдээ дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгсдийн орноос танажээ.

Гэхдээ энэ бол 365 хоногийн турш хийх зохицуулалт биш, зөвхөн улирлын чанартай өвчин дэгдсэн үед гэдгийг давхар сануулсан юм. ССАЖЯ болон ЗТЯ-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор оны өмнөхөн шийдвэрлэсэн. Гэсэн ч тухайн барилгуудыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс ЭМСЯ-ныхан барилгын ажлаас түдгэлзэх саналаа Засгийн газарт тавьсан байна. Үүний хариуд нь эхний ээлжинд ССАЖЯ-ны барилгыг дуудлага худалдаагаар борлуулж, мөнгөөр нь хүүхдийн эмнэлэг байгуулах, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэхэд зарцуулахаар болсныг талууд дэмжжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.