Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

хүрээлэнгүүдийг томруулах зорилготой гэв

Улсын
Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол
Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн
байнгын хороонд хүргүүлэхээр болов. Тус байнгын хорооны дарга Д.Батцогт орон
нутагт томилолтоор ажиллаж байгаа тул байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа даргалан явууллаа. Хэлэлцэж буй асуудалтай
холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Ганбаатар, Ё.Отгонбаяр,
А.Бакей, Я.Содбаатар, Д.Сумьяабазар нарын тавьсан асуултад Сангийн сайд
Ж.Эрдэнэтбат, Ажлын хэсгээс хариулт өглөө. Улсын Их Хурлын
гишүүн А.Бакей, оюутны тэтгэлэгийн 70 мянган төгрөгийг дундаас дээш дүнтэй
суралцсан оюутны сурлагын амжилттай холбогдуулан олгох болж байна. Харин сурах
боломжоор хязгаарлагдмал нэн ядуу айл өрх мөн бүтэн өнчин суралцагчийг үндэсний
тэтгэлэгт хамруулах боломжийн талаар судалж үзсэн эсэх, түүнчлэн Олон улсын
судлалын хүрээлэнгийн ач холбогдлыг харгалзан үзээд нэгтгэхгүй хэвээр нь үлдээх
асуудлыг хөндсөн юм. Боловсрол,
соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өгсөн тайлбартаа, амьжиргааны түвшин
доогуур оюутанд Сургалтын төрийн сангаас сургалтын зээл олгодог. Тиймээс
амьжиргааны түвшин доогуур, бүтэн өнчин оюутан суралцагч боловсрол эзэмших
дэмжлэг авдаг. Ийм шалтгаантай оюутанд  зориулсан Хөгжлийн дэмжлэгийн санг
төрийн өмчит сургуулиуд өөр өөрсдийн түвшинд байгуулж байгаа. Нэгэнт бүтэн
өнчин, амьжиргааны түвшин доогуур залуучуудад сургалтын төлбөрт нь дэмжлэг
үзүүлж байгаа учир бусад суралцагсдад сурлагын дүнг харгалзан тэтгэлэг олгохоор
төсөлд тусгасан гэлээ. Харин Олон улсын судлалын хүрээлэн чиг үүргээрээ
Стратегийн хүрээлэнтэй адил үйл ажиллагаа явуулж байгаа. Хүрээлэнгүүдийн
бүтцийг эргэж харж байгаа үндсэн шалтгаан бол хүрээлэнгүүдийг томруулах
зорилготой гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, цалин, тэтгэвэр,
тэтгэмжид хэдэн төгрөг төсөвлөсөн болон хэдэн хувиар нэмэхээр тооцож байгааг
лавлаж, орлогын эх үүсвэр байгаа эсэх талаар тодотгосон. Сангийн сайд
Ж.Эрдэнэбат хариулахдаа, цалингийн нэмэгдэл дээр нэг ч төгрөг байхгүй байгаа.
Өмнөх Засгийн газрын үед 500 тэрбумаар нэмэгдүүлсэн гээд байгаа боловч бодит байдалд
300 тэрбум төгрөг, үүнээс 90 тэрбум төгрөгийг тэтгэвэрт, 210 тэрбум төгрөгийг
цалин дээр нэмсэн байсан. Орлого талдаа шинээр эх үүсвэр байхгүй байгаа. Гэхдээ
өнөөдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдана, мөн Сангийн яамнаас
Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
дүгнэлт гаргаж байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар, спортын
салбарын төсөв хөрөнгө төсвийн тодотголд хэрхэн туссан талаар тодруулсан.
Түүний асуултад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өгсөн хариултдаа,
спортын салбарт тодотголоор 29,9 сая төгрөг хасагдсан. Төсвийн тодотголд олимп,
дэлхийн аваргын шагналд 1,3 тэрбум, олон улсын тэмцээнд оролцох зардалд 1,2
тэрбум, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулахад 1,7 тэрбум нийтдээ 4,2
тэрбум төгрөг багтсан байгаа гэлээ. Үүний дараа Нийгмийн халамжийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох
тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжид өөрчлөлт оруулах тухай, Эрүүл
мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны
хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр
тогтлоо. Хэлэлцэж
буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, С.Ганбаатар нар
асуулт асууж хариулт авсан. Үүний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор
санал хураалт явуулж дэмжсэнээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы
нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.