Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив

Нийгмийн
бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар
Нийгмийн
даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын
сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан
өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн
даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслүүд
ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын сайд С.Эрдэнэ, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхэд зарчмын
зөрүүтэй хоёр санал байсныг нийгэм эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг
харгалзан үзэж татаж авч байгаагаа дуулгаад, гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй
санал гарахгүй тохиолдол хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь
зүйтэй гэсэн горимын гаргасан юм. Ингээд зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүд
гараагүй тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах боломжтой гэсэн
горимын саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх
дэмжлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.