Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Залуусыг мессежээр дарамтлагч бүсгүйг баривчиллаа

Цахим технологи, мэдээллийн хэрэгсэл, гар утас хөгжихийн хэрээр түүнийг дагасан хууль бус үйлдэл Монголд өсөх хандлагатай байна. Цахим гэмт хэрэг, секс сүрдүүлгийн золиос болсон тухай мэдээллийг цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн онд 64-ийг бүртгэж шалгажээ. Өдгөө цагдаагийн байгууллага Багануур дүүрэгт амьдардаг, Хэнтий аймгийн харьяат Б гэх 25 настай эмэгтэйг бусдыг секс сүрдүүлгээр дарамталсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Тэрбээр 9911…, 8811…-ээр эхэлсэн дугаартай утастай эрэгтэй хүмүүс рүү өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй 88801369, 88441186, 91441186, 99891664 дугаараас “Танилцъя, 175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70 мянган төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн утгатай мессеж бичдэг байж. Улмаар хэд хэдэн зурвас солилцсоныхоо дараа “Надад мөнгө хэрэгтэй байна, хэрэв өгөхгүй бол надтай харилцан бичсэн мессежүүдийг чиний фэйсбүүкээр холбоотой бүх найзуудад чинь тараана” гэж сүрдүүлдэг гэнэ. Энэ аргаараа нэг хохирогчоос 400, нөгөөгөөс нь 450 мянган төгрөг дарамтлан авсан нь тогтоогджээ. Түүгээр зогсохгүй нэхсэн мөнгийг нь авч ирсэн Н-ыг дарамтлан “Чи надтай унт. Хэрэв унтахгүй бол чиний тухай мэдээллийг цахим орчинд тараана, эхнэрт чинь хэлнэ. Бэлгийн харьцаанд орвол чамайг тайван орхино” хэмээн архи уулгаж, бэлгийн харьцаанд орсон тохиолдол ч байна. Түүнийг  Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн зочид буудалд бүгж байхад нь олж баривчилсан гэнэ. “Таамгаар л хүмүүсийн дугаарыг оруулаад танилцах мессеж явуулдаг.  Тэгээд харилцан зурвас бичиж байгаад хувийн мэдээллийг нь олж авдаг. Түүнийг нь фэйсбүүкт тавина гэж айлгадаг байсан нь үнэн” гэж Б мэдүүлэг өгчээ.Сэжигтэн Б нь өмнө нь бусдыг айлган сүрдүүлсэн үйлдэлдээ цагдаагийн байгууллагад захиргааны арга хэмжээ авахуулж байсан төдийгүй бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж буй нэгэн аж. Тэрбээр ээж, охиныхоо хамт амьдардаг юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.