Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятад иргэд самар авахаар их хэмжээний мөнгө гэртээ авчирсан байжээ

Баянгол дүүргийн II хорооны нутаг, 71Б байрны 84 тоотод БНХАУ-ын хоёр иргэний амь насыг хохироож, 210 сая төгрөгийг нь дээрэмдэн зугтсан хэргийн талаар бид өмнөх дугаартаа дэлгэрэнгүй мэдээлсэн.Уг хэргийн мөрөөр ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга, хурандаа Ж.Эрдэнэболдоор удирдуулсан бүрэлдэхүүн шуурхай ажилласны дүнд таван цагийн дотор гэмт хэрэгтнүүдийг тогтоон баривчилж, Г, Ч, Ч тэргүүтэй таван залуугийн дөрвийг нь уржигдар 19.00 цагийн үед Дархан-Уул аймгаас авчран мэдүүлэг тайлбарыг нь авсан байна. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Хохирогчдын биед үзлэг хийхэд Жижгээ гэж нэрлэгддэг Ван овогт хятад эрийг боомилж хөнөөсөн, харин нөгөөг нь нэг бус удаа хутгалсан байжээ. Ван овогт 1993 оноос хойш манай улсад ирж бизнес хийдэг, арьс, самар авдаг байсан гэнэ. Тэрбээр визийнхээ хугацааг дуусахаас өмнө нутаг буцаж, дахин сунгуулаад бизнесээ үргэлжлүүлэхээр орж ирдэг байсан аж. Хамгийн сүүлд тэрбээр арваннэгдүгээр сарын сүүлчээр нутаг буцаж, энэ сарын 3-4-ний үед хамт амиа алдсан нутаг нэгтнийхээ хамтаар Улаанбаатарт ирсэн гэнэ. Ирээд хуучны түншүүдтэйгээ утсаар холбогдож, арьс түүхий эд, бусад эд зүйл авахаар тохиролцсон бөгөөд Ван овогт зуучилж, мөнгийг нь нөгөөх нь гаргахаар болсон бололтой. Энэ үеэр Ван овогтын танил утсаар холбогдон их хэмжээний самар авах уу гэсэн санал тавьсан гэнэ. Сэжигтнүүд самар өгнө хэмээн очиж уулзаад хятадуудын амийг бүрэлгэсэн нь анхны мэдүүлгээр нь тогтоогдсон сурагтай. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.