Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

409 сая төгрөгөөр эболагаас хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодис авчээ

Өдгөө дэлхийн арван оронд эбола вирусийн халдвар тархаж, 20813 хүн өвчилж, 8284 нь нас бараад байна. Амар жимэр суух цаг биш гэдгийг өвчилсөн хүний тоо гэрчилж буй. Уг нь эл халдвараас сэргийлэх, бэлэн байдлын нөөц бүрдүүлэх, тусгаарлах эмнэлэг байгуулахаар Засгийн газраас 477 сая төгрөг шийдвэрлэж өгсөн юм. Энэ мөнгө үнэндээ хэнийг ч хамгаалж дөнгөхгүй нь тодорхой. Гэсэн ч өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлаад ХӨСҮТ 50 ортой тусгаарлах тасгаа засаж, хийн шугам болон хүчилтөрөгчийн системээ шинэчлэн, ашиглалтад орууллаа. Автомат шилэн хаалга, вакум цонх, төмөр хаалга, монитор суурилуулах зэрэг 60 гаруй ажил хийж, боксжсон өрөөнүүдийг тохижуулахад 67.4 сая төгрөг зарцуулсан байна. Мөн эбола вирус дэгдвэл улсын хэмжээнд хэрэглэх хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодисыг 409 сая төгрөгөөр худалдан авч, холбогдох байгууллагуудад тарааж буй аж. Шүүлтүүртэй амны хаалт, нүдний шил, нүүрний халхавч, мэс заслын маск, комбинзон, халаад, хлор агуулсан бодис, монитор, соруулгын аппарат, дуслын шахуурга, яаралтай тусламжийн иж бүрдэл гэх зэрэг нийт 39 нэр төрлийн багаж, хэрэгсэл авчээ. Харин Тусгаарлах тасагт долоон төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.