Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнгөрөгч онд нийслэлд гарсан гэмт хэрэг 11.2 хувиар өссөн байна

Нийслэлийн Прокурорын газраас 2014 оны Нийслэлийн эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн дүүрэгт гарч буй гэмт хэргийн онцлог, өсөлт бууралт болон хийсэн ажлын ололт амжилт, дутагдалтай талуудыг дүгнэсэн байна.

 2014 онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 62.8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн байх ба Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг өмнөх оноос 1725 хэргээр буюу 11.2 хувиар өссөн байна.

Мөн бүртгэгдсэн гэмт хэргүүдээс “Бусдын эд хөрөнгийг хулгайлах”, “Танхайрах”, “Бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэргүүд ихэнхи хувийг эзэлж цаг хугацааны хувьд нийт гэмт хэргийн 35.9 хувь нь 22 цагаас 06 цагт буюу шөнийн цагаар үйлдэгдсэн бол Даваа болон Мягмар, Баасан, Бямба гарагуудад ихэвчлэн ажилгүй иргэд гэмт хэрэг үйлдсэн талаар статистик судалгаа гарчээ.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.