Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Угсармал орон сууцнуудыг үе шаттай дулаална

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хуучны барилгуудын гадна хана, зоорийн давхар, таазны дулаалга, гадна орцны цонх, хаалгыг солих юм. Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 барилгад 45462 өрх амьдарч байна. Эдгээр барилга нь хуучирч муудсан учраас дулааны алдагдал ихтэй байгаа юм.
Гадна хашлага хийцийг дулаалснаар эрчим хүч 30 хувь, халаалтын системийг шинэчилж тоолууржуулснаар 50 хувь хэмнэх боломжтой. Мөн хуучны барилгуудын ашиглалтын хугацааг уртасгаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх давуу талтай. Хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд иргэдийн оролцоо чухал байгаа аж. Учир нь эдгээр орон сууцанд амьдарч байгаа иргэд тодорхой хэмжээний хөрөнгө гаргах шаардлагатай. Хуучны орон сууцууд хувийн өмч учраас иргэддээ дарамт болохгүйгээр 10-15 жилийн хугацаатай зээл олгон, дулаан техникийн шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.