Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын филармонийнхан Монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулна

Өнгөрсөн жил “Хөгжим” хөтөлбөрийг санаачлан сонгодог тоглолт зохион байгуулах болсноо зарлаж байсан Улсын филармонийнхан энэ оны эхний улирлын хөтөлбөрөө танилцууллаа. Тэд энэ удаа “Монгол уран бүтээл” хөтөлбөрийн зорилго, агуулгад нийцүүлэн төлөвлөгөө боловсруулж Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн уран бүтээлийг олон нийтийн хүртээл болгохоор болжээ. Монгол бүтээл туурвилыг нэмэгдүүлж, уран бүтээлийн эрэлт нийлүүлэлт бий болгон, туурвигчдыг нь алдаршуулж, сонсогчдын хүрээг нэмэгдүүлэх зорилгоор тэд дараах цуврал тоглолтыг төлөвлөсөн юм билээ. Түүнчлэн эдгээр тоглолтоос мэргэжлийн сургуулийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчид, нийт ард иргэд мэдээлэл авч, хөгжмийн боловсролоо дээшлүүлэх боломжтой юм.

Нэгдүгээр сар

15-нд “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн тоглолт

22-нд “Сэтгэлд хоногшсон дуунууд”

29-нд Ахмад үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг түүвэрлэсэн сонгодог хөгжмийн тоглолт

Хоёрдугаар сар

5-нд “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолт

14-нд “Гэгээн хайрын үдэш”

26-нд Дунд үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг түүвэрлэсэн сонгодог хөгжмийн тоглолт

Гуравдугаар сар

7-нд “Энхрийхэн чамдаа” Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тоглолт

12-нд Монголын хөгжмийн зохиолчдын дуулаачдад зориулсан бүтээлийн тоглолт

19-нд Ардын хөгжимд зориулсан концертуудын цоморлиг

26-нд Залуу үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс түүвэрлэсэн сонгодог хөгжмийн тоглолт

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.